7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТБА: “Стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна” гэж оруулах санал дэмжигдсэнгүй

админ
2019 оны 7 сарын 03

Arslan.mn

Улсын Их Хурлын Төсвийн  байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн үг бүр утга, агуулга илэрхийлдэг учир төслийн зүйл, заалтын үг, найруулгыг Үндсэн хуульд нийцүүлэн бичих шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа.

Мөн тэрбээр, төслийн 51.3 дахь хэсэг Дээд шүүхийн шүүгчээр мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн гэх зэрэг шалгуур тавьсныг тодруулахын зэрэгцээ Шүүгчийн хариуцлагын зөвлөл шүүгчийг чөлөөлөх шийдвэр гаргана гэснийг хасах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн улстөрийн мэргэшилтэй байна гэснийг хассан шалтгааныг лавлаж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, тойргийн сонгогчидтойгоо хийсэн уулзалтаар баг, хорооны Засаг даргыг сонгодог зарчмыг иргэд дэмжсээр байхад төсөлд  “баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга шууд томилохоор” тусгасныг тодруулж байлаа.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 19.1 буюу “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэсэн, 28.3 буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар төслийн 6.2-т заалтын “зарчмыг баримтална” гэсний дараа “стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна” гэсэн өгүүлбэр нэмэх санал дэмжигдсэнгүй. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  төслийн 39.1-ийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг хавсарч болно” гэж өөрчлөн найруулах, 60.2-т заасан “баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэснийг хасаж, одоогийнхоор нь хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605518
0 эможи

зочин
2019-07-03 12:28
Яагаад дэмжээгүй гишүүдийг АТГ дээр шалгуулаач хэний хүсэл зоригийг тѳлѳѳлж илэрхийлээд байгаа юм наадуул чинк ард түмэн зуун хувь дэмжинэ гэтэл тѳлѳѳлнѳ гэж сонгогдсон новшнууд гишүүл яагаад дэмждэггүй юм авилгал авсанаас зайлахгүй.Монголчууд бүгд 51 хувиа л авна гэнэ ямар гишүүд дэмжээгүй юм нэрийг нь зарлахыг шаардаж байна
keyboard_arrow_up