COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулиас сонгуулийн “тогтолцоо” гэдэг үгийг хасахаар тогтлоо

2019 оны 7 сарын 01

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүйл заалт бүрээр нь хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт гишүүд хөдөө, орон нутагт ажиллаж, иргэдийн саналыг авсан. Өнөөдрийн хурлаар зарчмын зөрүүтэй саналын талаар хэлэлцэж байна. Гишүүдийн хувьд дөнгөж сая "Сонгуулийн тогтолцоо" гэдэг үгийг хасъя гэдэг байр суурь дээр нэгдэж байх шиг байна. Бүлгийн хурал одоо ч үргэлжилж байгаа. 15.00 цагаас үргэлжилж хуралдаад нэгдсэн байр суурьд хүрнэ.

Бид хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2019 оны долдугаар сарын 05-ны дотор хийж дуусгах бодолтой байгаа. Гэхдээ их хэцүү. Учир нь саяхан мөрдөж эхэлсэн шинэ дэгийн журмаар үг хэлэх, асуулт асуух хугацаа 10 минут, хариулах нь ч мөн 10 минут болж уртассан. Гэхдээ төлөвлөж буй хугацаандаа амжуулвал энэ сарын 7, 8-нд хуралдах УИХ-ын чуулганаар гурав дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүлэх үү, ард түмний санал асуулга явуулах уу гэдгээ шийдвэрлэх боломжтой болох юм.

Үндсэн хуулийн журмын хуулиар өргөн баригдсан 25 заалт бий. Нэг бүрчилж үзвэл 55 заалт байгаа. Үүний хүрээнд л асуудлыг ярина. Өөр зүйл ярихгүй. 

Нэгдүгээрт, намын хувьд улс төрийн нам зөвхөн улс төрийн л үйл ажиллагаа явуулна. Нэг хүний нам болгохгүй. Мөн санхүүжилт ил тод, олон нийтэд нээлттэй байх ёстой. Тэрнээс биш сошиалаар яригдаад байгаа шиг орон даяар салбартай байна гэсэн заалт огт байхгүй.

Хоёрдугаар, байгалийн баялаг дээр их олон зүйл ярьсан. 6.2 гэдэг заалт дээр ажлын хэсэгт үүрэг өгөн, томъёоллоор эцэслэж шийдвэрлэнэ.

Иргэдээс маш олон санал ирж байна. Орон нутгийн саналыг л гэхэд нэлээд цэгцэлж байна. Тухайлбал, сумын ИТХ-ыг аймгийн ИТХ-аас сонгохыг буруу гэсэн. Үүнийг өөрчилсөн. Мөн сумын засаг даргыг сонгохыг зөв гэсэн. Дүүргийн засаг даргыг иргэдээр сонгуулж, нийслэлийн засаг дарга батламжлахыг нэг хэсэг нь дэмжиж нөгөө хэсэг нь дэмжихгүй байна. Аймгийн ИТХ-ыг байхгүй болголоо гэдэг санал байсан. Сэргээсэн. Энэ мэтээр орон нутагтай холбоотой холбоотой асуудлыг шийдэж байна. Шүүхтэй холбоотой нэлээд саналууд ярьж байна. Одоо энэ бүхнийг зарчмын зөрүүтэй санал дээрээ тусгаж байна. Иргэдээс ирж буй саналуудыг одоо яргдаж буй нэмэлт өөрчлөлтийн 55 заалт дээр л тусгах боломжтой. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605447
0 эможи

keyboard_arrow_up