7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ҮАБЗ-д найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлнэ

админ
2019 оны 6 сарын 28

Arslan.mn

Хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналд үндэслэсэн талаараа бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын Их Хурлын таван гишүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж нэр бүхий найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардахаар болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ,  Т.Аюурсайхан, Б.Нямбаатар тэргүүтэй таван гишүүн  найман шүүгчийг шүүгчийн ёс зүйг уландаа гишгэж, шүүхийн хараат бус байдлыг устгасан хэмээн үзэж байгаа аж.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн найман шүүгчид:

  1. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ч.Хосбаяр,
  2. Улсын Дээд Шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь,
  3. Улсын Дээд Шүүхийн шүүгч Ц.Зориг,
  4. Улсын Дээд Шүүхийн шүүгч Б.Цогт,
  5. Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн,
  6. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
  7. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,
  8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтаад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605366
8 эможи

Зочин
2019-06-29 19:51
Энэ 8 хүнийг болиулъя
DR. PRADHAN
2019-06-28 14:15
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Оронд нь томилогдох шүүгч нар чухал
2019-06-28 12:53
Шүүгч хүн хуульч мэргэжлээс гадна төрмөл шударга, шуналгүйзан чанартай байхыг харгалзаж сонгодог больёоо
зочин
2019-06-28 12:49
монголын ард түмний эрх ашгийн эсрэг явдаг эдгээр 8 шүүгчийг нэн даруй зайлуулах хэрэгтэй ...
keyboard_arrow_up