7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бат-Эрдэнэ: Шүүхийн шийдвэрийг дагах ёстой учраас л допинг хэрэглэсэн таван бөхийг барилдуулахаар болсон

админ
2019 оны 6 сарын 28

Arslan.mn

Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг нь хассан хугацаа дуусаагүй байхад Шүүхийн шийдвэрээр барилдуулахаар болсон.

Үүнээс үүдсэн асуудлаар дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, заан Ц.Магалжав тэргүүтэй МҮБХ-ны удирдлагууд бөхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр МҮБХ-ын тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын аварга Ч.Санжаадамба нараас зарим зүйлийг тодрууллаа.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР БИЕЛҮҮЛЭЭГҮЙ Ц.МАГАЛЖАВ, Б.САЙНБАЯРТ НАРТ 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЖЭЭ

-Шүүхийн шийдвэр гарсны дараа МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар барилдуулахаар болсон. Яагаад эрх сэргэх хугацаа болоогүй байхад МҮБХ ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Энэхүү шинжилгээнд үндэсний бөхийн 43 бөх хамрагдсан түүнээс таван бөх шинжилгээнд бүдэрсэн. Бидэнд “Б.Пүрэвсайхан, Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, Б.Майнбаяр нарын барилдах эрх сэргэсэн тул зургаадугаар сарын 23-ны наадмын сорилго барилдаанд барилдуулна уу” гэсэн шүүхийн шийдвэр ирсэн.

Үүнийг нь бид тэргүүлэгчдийн хурлаараа оруулаад санал хураалаа. Улмаар олонхын саналаар барилдуулах нь зөв гэж шийдээд ийм байдалд хүрээд байна.

-Та тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралд дээр эрх сэргээхийг зөвшөөрч гарын үсэг зурсан байсан шүү дээ?

-Тэр бол шүүх нэгэнт тэгж тогтоосон учраас дагахаас өөр аргагүй учраас зөвшөөрч гарын үсэг зурсан. Бидний хувьд бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой ч шүүхийн шийдвэрийг заавал дагаж мөрдөх хэрэгтэй.

 Тиймээс энэ сарын 23-ны барилдаанд барилдах эрх нь сэргэсэн гурван бөхийг барилдуулахаар бүртгэсэн боловч бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад барилдуулаагүй. Үүний улмаас шүүхийн шийдвэр биелүүлээгүй гээд Ц.Магалжав, Б.Сайнбаяр хоёрт Зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

-Ү.Хүрэлбаатар гуай өөрийгөө албан ёсны бөхийн холбоонд ажилладаг учраас допинг хэрэглэсэн бөхчүүдтэй хамт шүүх хуралд орсон гэж байна. Энэ талаар?

-Ү.Хүрэлбаатар шүүх хуралд хариуцагчаар орсон нь Н.Чинбатаар тэргүүлүүлсэн албан ёсны бөхийн холбоог төлөөлсөн гэж хэлж байна.

Гэтэл энэ таван бөхийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Р.Нямдорж даргын удирдаж байсан холбооноос гаргасан. Тэгэхлээр Ү.Хүрэлбаатар өөрийн холбооныхоо гаргасан шийдвэрт хариуцагч болж шүүхэд очоогүй гэсэн үг.

-Наадмаар эрхээ сэргээлгэсэн таван бөхийн барилдах эсэхийг яаж шийдэх гэж байна вэ?

-Бидний хувьд шүүхийн шийдвэрийг дагах ёстой учраас барилдуулах шийдвэр гаргасан. Наадмаар барилдах эсэхийг ирэх Даваа гарагт тэргүүлэгчдээ хуралдуулж байж шийднэ.

Бөхчүүд олноороо эсэргүүцэж санал бодлоо хэлж байгаа учраас шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах боломжтой.

Ч.САНЖААДАМБА: УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД ГАРЫН ҮСГЭЭ ЦУГЛУУЛЖ БАЙГАА

-Хэрэв допингтой бөхчүүдийг улсын наадамд барилдах шийдвэр гарвал та улсын наадамд барилдах уу?

-Миний хувьд эдгээр бөхийн эрхийг хассан хугацаа дуусаагүй учраас эсэргүүцэж байна. Ер нь ганц би ч биш олон бөх энэ шийдвэрийн эсрэг байгаа. МҮБХ тэргүүлэгчдийн хурлаараа шүүхийн шийдвэрийг баталгаажуулж барилдуулах болсонд гайхсан.

Харин энд ирээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүмүүстэй уулзаад ойлголоо. МҮБХ-г цаанаас нь шүүх гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд шахдаг юм байна.

Тийм болохоор МҮБХ-ны тэргүүлэгчид дахин хуралдаж шийдвэрээ хэлэлцээд буцааж болох нь гэж ойлголоо. Наадмаар эдгээр бөхийг барилдуулна гэвэл ганц би ч биш бүх бөх барилдахгүй байх. Тиймээс таван хүн гараад барилддаг улсын наадам байж таарахгүй.

-Энэ хуралд бөхчүүд ирнэ гэсэн боловч цөөхөн бөх ирсэн байна?

-Цагийг нь тулгаж зарлаад амжаагүй бололтой. Мөн энэ амралтын өдрүүд бол бөхчүүдийн ачаалалтай бэлтгэлийн үе. Тиймээс бөхчүүд ирж амжсангүй.

Хэрэв Даваа гарагт ахин хурал болно гэвэл бөхчүүд маань ирнэ гэдгээ хэлсэн. Ирээгүй бөхчүүдийн олонх нь допингтой бөхчүүдийг барилдуулахын эсрэг байр суурьтай байна.

-Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж бөхчүүд гомдол гаргаж болно гэсэн. Гомдол гаргах уу?

-Бид улсын цолтой бөхчүүдийн дунд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогоор 40 гаруй хүн гарын үсэг зурсан. Ямартай ч үүнийгээ хэрэглэж болох байх.

-Гарын үсэг зурсан бөхчүүдийг нэрлэж болох уу?

-Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ гэх мэт одоо барилдаж байгаа том цолтнуудаас эхпээд гарын үсэг зурж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
605350
6 эможи

Допинг хэргэлж байсан хүн
2019-07-02 15:01
Хүн ялнаасаа өмнө суллагдах нь шударга биш.
Зочин
2019-07-01 00:06
Санжаа өөрөө барилдахгүй байж болно ш дээ заавал бусад бөхчүүдээ өдөөн хатгаад байх хэрэггүй ш дээ,нэгэнт шүүхийн шийдвэр нь гарчихлаа ш дээ
Зочин
2019-06-30 22:54
Барилдуулах хэрэгтэй уран барилдаанууд үзэж баярлах хэрэгтэй.Аварга арслангууд айгаад байгаам бишүү.
Болд
2019-06-30 21:09
Шүүгч нарт авилгал өгчихсөн ,авчихсан юм бишүү.АТГ аар шалгуул Магалжаваа.
Монгол
2019-06-30 21:05
Хугацаа нь дуусахаас өмнө яагаад шүүх ийм шийдвэр гаргадаг юм бэ.Шүүгчид өөрсдөө хар тамхины хэрэгт холбогдсон билүү.Тэгэхээр бөхчүүдийг допинг хэрэглэж болно гэж бгаа юмуу.
Зочин
2019-06-29 19:16
Үндэсний монгол бөхөд допинг яамар хамаа байнаа. Санжаадамба огт хэрэглэхгүй анх гараж ирсэн гэвэл итгэх хүн ховор байхаа
Зочин
2019-06-29 19:10
....
Зочин
2019-06-29 11:48
Шүүх допинг хэрэглэсэн бөхийг яахаараа барилдуул гэж шийдвэр гаргадаг юм бол . Дэлхий нийтээр хориглосон зүйлийг монголын шүүх эсрэг шийдвэр гаргадаг. Допинг хэрэглээд цолоо хураалгасан бөхчүүд шүүхдээд цолоо сэргээлгэх хэрэгтэй тэгүүл.Тэгээд наадмаар допингийн шинжилгээ авдагаа больсон дээр юм биш үү!
Mgl
2019-06-29 10:44
Baterdene magaljav entr bohiin holboog tolooloh erh zuin blmjgui ulsiin burtgeld chinbat gj terguun bnle odo tgd hiij bga umiin hararai dan budilian magaljaj gj buduuleg mangar nohor bna yunii ded terguun bhda huuli bus huchingui holboonii hun gargasan shiidver ni huchin togoldor bus
Зочин
2019-06-29 09:30
Хэдэн цаасны бараа харчихаараа ямарч хүнд шийдвэр гаргаж өгдөг хударгагүй шуналтай арчаагүй шүүхтэй болж дээ бид
төв ахмад бөх
2019-06-28 23:19
Энэ чинь дэлхий нийтээр хориглосон допингийн асуудал шүү дээ Зүгээр нэг эрчүүдийн гар зөрсөн зодоон биш учир хууль анхны шийдвэрээ эргэж хар олон бөхчүүдийн саналыг хүлээж авбал зөв байх
zocgin
2019-06-28 22:27
sahal hurelbaatar chinbat 2 odoo boli chaddag ymaa hiih heregt baynaa awarga joohon suuritai bh heregtei eejdee erhelj bga huuhed shig bj bolohgui bh dopin hergelsen buhchuud ch gsn uhamsartai baimaar ym dopin hereglesen hunii ur undes ustah ayultai tiim ym hereglesenee huleen zuwshuurch bga bol ard tumenee hundleed hugtsaagaa duusag tegeed barild
No dopin
2019-06-28 22:16
Шүүх байхад бөхийн холбоо байх хэрэг байна уу
зочин
2019-06-28 21:27
шүүх хэзээ ч бөхчүүдийг барилдуулж өгнө үү гэсэн шийдвэр гаргахгүй эрхийг нь хассан бол хугацааг нь дуусгах ёстой. эсэргүүцэж байгаа бөхчүүдийн зөв гэж бодож бна.
Зочин
2019-06-28 16:28
Энэ Бат-эрдэнэ чинь овоо мангар амьтан биш үү. Хүрэлбаатар тэр хуралд оролцох эрхгүй байсан юм бол Хүрэлбаатарын хүсэлтээр сэргээсэн эрхийг Бат-эрдэнийн ахалж байгаа бөхийн холбоо хэрэгжүүлэх ёсгүй. Хүний биелүүлэх үүргийг би биелүүлнэ гээд урдуур нь орж шүүхийн шийдвэр биелүүлж байгаа гэж тэнэгтэж байдаг. Шүүх нь ч шүүх допинг хэрэглэсэн бөх барилдуул гэсэн шийдвэр гаргадаг галзуу шүүх шүүгч нар зөвхөн монголын солиотой нийгэмд л байж болох байх. Ерөнхийлөгч энэ солиотой шүүгч нараа шархадны эмнэлэгт явуулж ажлаас нь чөлөөлсөн нь дээр биш үү
keyboard_arrow_up