COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн ажлын баг анх хуралдав

2019 оны 6 сарын 19

Arslan.mn

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы Мягмар (2019.06.18) гарагийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 

Тус ажлын хэсэг өнөөдөр (2019.06.19) хуралдав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан дээрх тогтоолыг дэлгэрэнгүй танилцууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж ажиллах бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсон юм. 

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эхийг баригч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тус ажлын багийг байгуулсан УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулав. Тухайлбал, Ажлын багийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд багтжээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг томилсон байна. 

Тогтоолын хавсралтаар, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд багийн бүрэлдэхүүнийг томилсон байна. Энэ дэд ажлын багийн ахлагчаар УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан ажиллана.

Дэд ажлын багийн бүрэлдэхүүнд тус тусын үүрэг бүхий зургаан дэд баг ажиллах юм. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсгийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан ахална. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг Монгол Улсын гавъяат хуульч Н.Лувсанжав, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар тус тус ахлан ажиллах юм байна. Харин Томъёоллын ажлын дэд хэсгийг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргалаар ахлуулахаар тогтоолын төслийн хавсралтад дурджээ. 

УИХ-ын гишүүн, ажлын багийн гишүүн Д.Тогтохсүрэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг болон ажлын дэд багийн ажиллах зарчмын талаар зөвлөмж өглөө. Мөн тэрбээр төслийн хэлэлцүүлгийн үе шат, явц болон төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажлын баг  болон дэд ажлын багийн бүрэлдэхүүн энэ дагуу шуурхай, нягт нямбай ажиллах шаардлага бий гэдгийг анхааруулав. Төгсгөлд нь дэд ажлын багийн ахлагч УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан бэлтгэл ажил, зохион байгуулах төлөвлөгөөний талаар ерөнхий мэдээллийг танилцуулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604996
0 эможи

keyboard_arrow_up