COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: МАН эрх барьж байх үед энэ хуулийг өөрчлөх ёсгүй гээд шоудаад байж болохгүй

2019 оны 6 сарын 18

Arslan.mn

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын гишүүд хуралдаан хаяж гарч явсан. Уг нь Ардчилсан намынхан маань өөрсдөө эрх барьж байх үедээ /2012-2016/ Н.Батбаяр тэргүүтэй 47 гишүүн санаачилж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж байсан. 2000 оны долоон өөрчлөлтийг засъя залруулъя гэж хамгийн их ярьсан нь тэд. Гэтэл өнөөдөр МАН эрх барьж байх үед энэ хуулийг өөрчлөх ёсгүй гээд шоудаад байж болохгүй.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол үндэсний зөвшилцлөөр бий болсон төсөл. Тодорхой улс төрийн шалтгаанаа  зөвшилцлийн арга механизмаар шийдвэрлээд парламентад суудалтай улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
604918
1 эможи

Зочин
2019-06-18 14:19
АН нам бүүр хэрэггүй долоон дор юм болно. Дан хулгайчууд
keyboard_arrow_up