COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

2019 оны 6 сарын 18

Arslan.mn

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдана.

  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14.00 цагт хуралдаж, Монгол Улс, Азийн хөгжлийн банкны “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”, Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Экспортын зээлийн тухай Монгол, Беларусь улсын Засгийн газрын ерөнхий хэлэлцээр, Монгол, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
  • Төрийн байгуулалтын байнгын хороо 15.00 цагт хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлыг баг байгуулах тухай, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604899
0 эможи

keyboard_arrow_up