COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.ЭРДЭНЭБАТ: АН-ын зөвлөл УИХ-ын чуулганы хуралдааныг орхин гарахаас өөр сонголт алга

2019 оны 6 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан намын зөвлөл байнгын хорооны хуралдааны үеэр байр сууриа тодорхой хэлсэн. Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө хуульд тавьсан шаардлагыг нийцүүлж байж хэлэлцэж эхлэх ёстой шүү гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн санал аваагүй, Үндсэн хууль хэлэлцэх журмын тухай хуульд тусгасан шаардлагыг хангаагүй, хуучин Дэгийн хуулиар хэлэлцэх байгаа нь буруу гэж харж байна. Олонхоороо түрээд батлах зүйл рүү явж байна гэж үзэж байна. Тиймээс сөрөг хүчин бид хууль журмын дагуу эхлүүлэх хүртэл хуралдааныг АН-ын зөвлөл орхин гарахаас өөр сонголт алга” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604780
1 эможи

keyboard_arrow_up