COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

2019 оны 6 сарын 12

Arslan.mn

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол, ХБНГУ-ын Засгийн газрын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Үндэсний аудитын газрын 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсох аж.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайлан болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийг сонсох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604670
0 эможи

байнгын хороо

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up