COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮНДСЭН ХУУЛЬД ямар өөрчлөлт оруулах вэ?

2019 оны 6 сарын 06

Arslan.mn

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барилаа. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд:

  1. Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  2. Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх. 76 гишүүн дотор таван хүн ороход хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл холилдож, бие биедээ тавих хяналт сулрахгүй гэж үзсэн. 
  3. Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, хариуцлага тооцож чаддаг бие даасан байхад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд Ерөнхий сайдыг дурын байдлаар огцруулаад байдаггүй, шинэ Ерөнхий сайдын хамт оруулж ирдэг, УИХ-ын  хуралдаанд нийт гишүүдийн олонхын саналаар огцруулдаг зохицуулалтыг хийжээ.
  4. Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  5. Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  6. УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  7. Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно. Гэхдээ энэ заалтын хэрэгжих хугацаа нь 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэнэ. 
  8. Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  9.  ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг УИХ-ын харья байгууллагаас дэвшүүлж, томилгооны сонсголд оруулаад УИХ-ын гишүүдийн 2/3-ын саналаар энэ томилгоог хийнэ. Зөвхөн нэг удаа, дөрвөн жилийн хугацаагаар. 
  10. Шүүгчдэд тавигдах шаардлагыг өндөрсгөж, насны босгыг нэмэгдүүлсэн. Мөн УДШ-ийн шүүгчдийг хугацаатай болгосон. Шүүгчдийг дээрээс нь томилдог байсан бол дотроосоо сонгох тогтолцоог оруулж иржээ.
  11.  ҮХЦ-ийн гишүүний шаардлагыг өндөрсгөж, улс төрчид орж ирдгийг зогсоож байна. Есөн жилийн хугацаатай зөвхөн нэг удаа томилогдоно. 
  12. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэх мэт  өөрчлөлтүүдийг хийж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604456
0 эможи

keyboard_arrow_up