COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонг шахалтаар ажлаас нь чөлөөлсөн үү?

2019 оны 6 сарын 05

Arslan.mn

Г.Занданшатар УИХ-ын дарга болсны дараахан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажлаа өгсөн билээ. Түүнийг өнгөрсөн 05-р сарын 07-ны өдөр ажлаа өгөхөд “өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” гэх мэдээлэл гарсан. Гэвч үнэн хэрэгтээ УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон өөрийн хүсэлтээр ажлаа өгөөгүй, “дээрээс” шахалт үзүүлсэн болохыг хуульч, доктор Б.Гүнбилэг олон нийтэд мэдээллээ.

Доктор Б.Гүнбилэгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын дарга шинээр томилогдоод Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой уулзаад “би өөртэй чинь хамтарч ажиллах боломжгүй. Ажлаа өгөөрэй” гэдэг санал тавьсан байгаа юм” гэдгийг онцолжээ. Тийм учраас тэрээр төрийн жинхэнэ албан хаагчид шахалт үзүүлж ажлаас нь чөлөөлсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604380
1 эможи

keyboard_arrow_up