COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газрыг огцруулах санал хүргүүлэв

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганы үеэр АН-ын зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах санал хүргүүлэв.  Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа.  Өмнөх өдөр нь буюу энэ сарын 30-нд  Ардчилсан намаас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”-ыг орон даяар зохион байгуулсан. Энэхүү жагсаалын үр дүнд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна.  АН-ын зөвлөлийн дарга  Д.Эрдэнэбат “Монголчууд бидний ардчиллаар олсон ололт амжилтыг үгүйсгэж, улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгуурууд ганхаж эхэллээ.  Үндсэн хууль, хуульт ёсыг үгүйсгэн, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон, фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг туйлдуулж, Монгол орныг дарангуйллын зүг хөтлөх санаархал газар авч байна. Үүнийг АН эрс эсэргүүцэж байна. Тиймээс Ардчилсан намаас Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг хүргүүллээ.  Авлига хариуцлагагүй байдал нүүрлэсэн энэ Засгийн газрыг нэн даруй огцруулах ёстой” гэлээ.

Түүнчлэн АН-ын зөвлөлөөс Засгийн газрыг огцруулах үндэслэлээ  ийнхүү тайлбарлажээ.

-ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа.

-Иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байна.

-Төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлого болон сүрьеэ өвчин тархлаа. Иймд Засгийн газрыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна” гэжээ.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604255
0 эможи

keyboard_arrow_up