COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: Хууль батлагдснаар салбарын бодлогуудын уялдаа хангагдах уу?

2019 оны 5 сарын 31

Arslan.mn

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.31/ нэгдсэн хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Зам тээврийн хөгжлийн яамны эрхлэх асуудлын хүрээнд агаарын тээвэр, төмөр зам, автозам гээд олон асуудлууд хамрагддаг. Тэр ч утгаараа нэгийг нь босгохоороо нөгөөг нь унагаад явдаг тал ажиглагддаг. Бид бүх аймгийн хатуу хучилттай замаар холбоно гэж маш их хөрөнгө гаргаж барьдаг. Нөгөө талдаа тээвэрлэлтээ зохицуулж чадахгүйгээс бол даац нь хэтэрсэн тээвэрлэлт хийж замаа эвддэг. Тиймээс бодлогын уялдаа холбоог хангах тал дээр хэрхэн анхаарч байна вэ? олон шаардлага тавьдаг ч үр дүн гардаггүй. Хууль батлагдвал энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ?
Бид төрийн албаны орон тоог цөөлнө гэж хэдэн агентлагийг улсын үйлдвэрийн газар болгосон. Гэтэл эдгээр нь орлого хөөгөөд давхар давхар зөвшөөрөл олгодог. Богино хугацаатай, хүнд сурталтай, олон дахин олгодог зөвшөөрлийг бий болгосон. Зөвшөөрөл авах гэж тээвэрчид зовж байна. Энэ нь хуульд байдаггүй. Одоо энэ шинэчилсэн найруулга дотор мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байна гээд заачихсан. Тэртээ тэргүй жолооч нар чинь сургатандаа сууж, шалгалтаа өгөөд зөвшөөрлөө авч байгаа. Гэтэл дахиад л ийм зөвшөөрөл авах тухай хүнд суртал үүсгэж байна."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604204
0 эможи

keyboard_arrow_up