COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тэрбишдагва: Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг яг одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцэж байна.

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны  гуравдугаар сарын 23-нд байгуулсан. 

Ажлын хэсгийн дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулж байна.

УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Оюутолгой төслийг дагаж дэлхийн томоохон компани Монголд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Ингэснээр татвараар дамжиж тодорхой хэмжээний орлого нэмэгдсэн. Оюутолгойн гэрээний хэрэгжилтээр олон эерэг үр дүн гарсан боловч аливаа бизнес харилцан ашигтай байх зарчим баримтлах учиртай. Гэтэл Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад өмчийн эзэн Монгол Улсад ашиг багатай байгаа нь анхаарал татдаг. 

Хөрөнгө оруулагчдын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд оролцсон Монголын талын гишүүд Засгийн газар болон УИХ-ын тогтоол, чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын тал хүртэх үр ашиг, өгөөжийг буулгахад хүргэж байна гэж хардах үндэслэлтэй юм. Гэтэл Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ. Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан байна.

Хөрөнгө оруулалтын эзэмших ашиглалтын тусгай зөвшөөрлийг удаан хугацаагаар олгосноор 2010-2055 онд Монголын тал 31 хувь, хөрөнгө оруулагч тал 69 хувийн өгөөж хүртэх төсөөлөлтэй байна.

Иймд ажлын хэсгийн зүгээс Оюутолгой төслийн  хөрөнгө оруулалтын гэрээ нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийх, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ нь Монгол Улсын хуулийг зөрсөн гэсэн дүгнэлтийг гаргасан” гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604114
1 эможи

Зочин
2019-05-30 07:49
Хөөж гаргаа наад шар толгойтой луйварчидаа
keyboard_arrow_up