COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг иргэдэд 20 сая төгрөгийн итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжив

2019 оны 5 сарын 13

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар "Иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төсөл"-ийг дэмжсэн байна.

Тэрбээр, “Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс МАН-ын бүлгээс нийгмийн итгэлийг бий болгосон зээл олгох шаардлагатай хэмээн үзэж, энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн барьлаа. Энэхүү хууль батлагдсанаар, иргэд барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдаж, амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэх юм” гэж тус бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэв.

Банкнаас зээл хүссэн мэдээлэлд хийсэн судалгаагаар, иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байна. Тиймээс итгэлийн зээлийн дээд хэмжээг хуулийн төсөлд тусгахдаа, 20 сая төгрөг байхаар тооцоолжээ. Харин зээл олгохдоо тодорхой шаардлага тавих юм байна. Тодруулбал, ямар нэг хугацаа хэтэрсэн зээлтэй, бусдын зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй юм байна. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах гэж буй хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх боломжтой аж. Дээрх болзолыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авна. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийн ажлын багийн тооцоолсноор, эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээлээр олгох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603427
5 эможи

Zochin
2019-05-15 02:11
Naad zeelin asuudlaa tsegleh heregtei .huuhduud ui olnooroo nigmin gots haldvart uvchind hamragdlaa .naad zeeleeree surguuli tsetserleg barij huuhed bagachuudin tuhtai orching burduulj uguh heregtei baigaam .1angid 40.lee bna gedeg arai yu .uursduu bolovsrolig une tulburgvi ezemsheed taatai orchind surch avchihaad hoich ue bolson huuhed bagachuudaa anhaarah heregtei .ui olnoor nb tsugluulj avaad uhuulj baigaatai ylgaa alga
Иргэн
2019-05-15 00:12
Ийм юм санаачилхаасаа ичээсэй
МАН - гишүүн
2019-05-15 00:10
2020 - н сонгууль угтсан явуургүй энэ аргын иргэд дэмжихгүй дээ. ийм дампуу юм санаачилж хандаггүй юм уу
Зочин
2019-05-14 19:20
Ард иргэдээ явал өрөнд оруулхуу гэж бодож ийм хумсаа нуусан хар
U
2019-05-14 13:22
Baahan zeel avaad mongotei bolchino hdaldan avalt ihseed yumnii unee tengert hadaachihval yahin ard tumen buur l urund oroh bolno
Иргэн
2019-05-13 21:25
Болиооо боль угаасаа авах гсн хүндээ очих ч үгүй ЖДҮ шиг л юм бно ийм юм хийж юм хийсэн юм шиг болох гээд байхаар арай өөр зүйл хийлдээ
иргэн
2019-05-13 14:16
Бараа материалын үнийн хөөрөгдөлөө бариад цалин тэтгэвэрээ л нэм...Тэгвэл аяндаа иргэдийн амжиргээ сайжирна. Зээл авах ч шаардлагагүй.Наадах чинь хэт явцуу үзэл...Монголчуудыг өртэй ядуу байгах концепцио барьсан л арга байна
keyboard_arrow_up