COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдлоо

2019 оны 5 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар "Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай" асуудлыг хэлэлцэн, баталлаа. 
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томилсон бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг нэр дэвшүүлж, томилохыг дэмжсэн байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603286
0 эможи

keyboard_arrow_up