COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Нэгдсэн хуралдаан хаалттай горимд ШИЛЖЛЭЭ

2019 оны 4 сарын 26

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.04.26/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн чуулганаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэнэ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос “Хорт хавдрын өвчлөл, түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг сонсоно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хэлж хэлэлцэх асуудлын жагсаалтаас зарим төслүүдийг түр хойшлуулсан юм.

Ингээд чуулган Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр хаалттай горимд шилжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602720
0 эможи

keyboard_arrow_up