COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.САРАНЧИМЭГ: Ус ихээр бохирдуулагчийн төлбөрийг 50% НЭМНЭ

2019 оны 4 сарын 25

Arslan.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Ус бохирдуулсны төлбөрийн тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж  байна. Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 
"Энэ хууль өмнө нь 2012 онд батлагдсан. Хэрвээ одоо хэлэлцэж байгаа төслийг батлахгүй юм бол өмнөх хуулиараа Засгийн газрын журам батлагдаад мөрдөгдөх болно. Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл, аж ахуй нэгжид дарамт үүсэх юм. Уул урухай дээр нөхөн төлбөр бууруулах гэж байна гэж буруу ойлгож байна.
Энэ хуулиар ус бохирдуулагчын дээд, доод хязгаарыг гаргаад их бохирдуулж байвал 50% төлбөрийг нэмж, бага бохирдуулж, шинэ технологи хэрэгжүүлж байгаа ААН үүдийг бодлогоор дэмжиж, төлбөрийг бууруулах тухай хуульд оруулсан юм. Түүнээс бус ус бохирдуулсны төлбөрийг бууруулж байгаа заалт байхгүй. "

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
602684
3 эможи

Зочин
2019-04-27 16:36
Саранчимэгээ та яаж баяжсан бэ. Танай гэр бүл яаж баяжсан бэ. Та хэдэн модны ард нуугдаж нэлээд мөнгө төсвөөс хулгайлсан даа. Ми энхболдын нууц дүү Наранхүү Саранчимэг нар мөнчгөрөөрөө УИХ -ын гишүүн болсон гэж бодож байна уу.Энэ хоёр Миеэгийн хүүхдүүд шүү дээ. Энхболдтой нэг эцэгтэй. Дүү нараа нэлээд сайн татсан байгаа биз.
Delgermurun
2019-04-25 20:15
usiig 50% nemeh ni zuw songogdson toirogtoo ix bvteen baiguulalt hiij bgad bayrlalaa
delgermoron
2019-04-25 20:12
nemeh 50./. zow songogdson toirogtoo ih bvteen baigyylalt hiij baigaad bayarllaa
отгоо
2019-04-25 18:29
Ene bol buun huivaldaan bolno l gesen ug. Ih baga bohirduulj baigaag hen yaj togtoohiin. Ih bn geed nemegduulsen tatvr tavihaar tanai h Narankhuu metiin yumnuud rekit higeed esvel t guia uuruu avilgal avaad baga bohirduulsn bnaa geed tatvargui bolgoh bailgui. Ih baga geltgui undur tatvartai l baih estoi.ta bol 60 terbumiin suljeeg sin heregjuulsen hun dee. Ajild oruulsn huneesee 10 sy tugrug avsan barimt chini baigaa shu. 2020 ond uurt chini bolomj bhgui. Odoo yachij ch uran dongodood nemergui. ЖДҮ гээ төлөөч.
keyboard_arrow_up