COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гишүүнийг тагнаж чагнасан гэх асуудалд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж албан бичгээр хариу өгчээ

2019 оны 4 сарын 11

Arslan.mn
Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр албан бичгээр хариу өгсөн байна.

Тэрбээр уг хариу бичигтээ, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгтэй тань холбогдуулан дараах үнэн бодит мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гээд,

1.С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулан иргэн Г.Батсүхийг гадаадаас баривчлан ирэх ажиллагаа 1999 оны 04 дүгээр сард буюу Ж.Наранцацралт Ерөнхий сайд байх үед хийгдсэн. Үүнээс хойш 1 жил 4 сарын дараа миний бие 2000 оны 08 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.

2.Иргэн Д.Энхбатыг 2003 онд Франц улсаас хүч хэрэглэн баривчилж 4 улс дамжуулан Монголд авч ирэх ажиллагааг Тагнуулын ерөнхий газрын ажилтан Б.Хурц тэргүүтэй хүмүүс гүйцэтгэн, уг асуудлыг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газар нууцын журмаар шалгасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газар уг ажиллагаанд огт оролцоогүй.

Б.Хурцыг уг хэрэгт холбогдуулан Англи, Герман улсад удаан хугацаагаар хоригдож байсныг бүх хүн мэднэ.

Хуулиар Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдад шууд харьяалагддаг бөгөөд тэнд явагдаж буй аливаа нууц ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон сайд мэдэх, удирдах, чиглэл өгөх, ажиллагааных нь явцад хяналт тавих хууль зүйн бололцоо байхгүй, эрүүгийн хэрэгт хяналт тавих ажлыг прокурорын байгууллага гүйцэтгэдэг.

3. Та 2019 оны 03 дугаар сарын 14-нд Эрдэнэт хотод болон Жи Тайм сүлжээний хохирогч нартай уулзах үеэр уулзалтын болон олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн нэр бүхий 2 ажилтан уг уулзалтыг ажиглаад гарсан, тэр үед өөрийн тань туслах хуучны танил Баттогтохтой тааралдаж хэзээ явах, хамт хоолонд орох талаар ярилцаад явсан байна. Өөрөөр хэлбэл, өөрийг тань тагнах чагнах ямар ч ажиллагаа явагдаагүй, тийм шаардлага ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602170
1 эможи

Энхтайван
2019-04-18 16:42
Баасанхүүг тагнах ямар шаардлага байхав дээ нууц хуйвалдаанд оролцдог болохоор намайг мэдчих вий гэж айж явдаг байх ямар төрийн нууцтай холбоотой албан тушаалтан биш авгайтайгаа хэрэлдвэл олон л зүйл сөхөж хэрэлддэг байхоо
Дулмаа
2019-04-13 06:05
Нямдорж сайдад амжилт хүсьe.
Ооо баасан шүү
2019-04-13 01:01
Баасанхүү нусан таглааг тагнах чагнах ямарч шаардлагагүй. Шар хад хурцын тасгын гишүүнээс юу хийхэв.
Пцуж
2019-04-11 23:51
Тагнасан цагдаа нь мэдэгдсэндээ бантаад танил нтр гэсэн бна лээ шд
Зочин
2019-04-11 17:45
Нямдорж ингэж юмнаас дандаа бултдаг байхгүй. Энэ нийгмийн муу муухай буруу зөрүү болгонд Нямдорж буруугүй байдаг. Тэгсэн мөртлөө хүн бүрийн муу үйлдэл болгоныг нарийн сайн мэддэг хүн нь Нямдорж л гаргаж ирдэг ш дээ.
keyboard_arrow_up