COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

2019 оны 4 сарын 05

Arslan.mn

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр үйл ажиллагаагаа эхэлнэ. Хаврын чуулганаар эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна Сонгуулийн тухай хууль болон Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Мөн  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хөдөлмөрийн тухай, Өмгөөллийн тухай гэх мэт хуулиудын өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Тус чуулганы бас нэг онцлог нь УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хурууны хээний системийг ашиглан ирц бүртгэж, саналыг авч эхлэх юм. Одоогийн байдлаар 72 гишүүний хурууны хээг мэдээллийн санд бүртгэн, төхөөрөмжүүдийг туршин баталгаажуулаад байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601919
0 эможи

keyboard_arrow_up