COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд үзүүлэх хэрэгтэй

2019 оны 3 сарын 27

Arslan.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой гишүүд санал бодлоо илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Байнгын хороон дээр ийм санал гарсан. Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд нэгдсэн. Эрүүдэн шүүсэн гэсэн хангалттай үндэслэл байвал шүүхээс тогтоохоос өмнө оролцогч улс өөрсдөө ажиллагаагаа эхлүүлэх үүрэг хүлээсэн.

Эрүүдэн шүүх ажиллагааг хууль хүчний байгууллага үйлддэг. Хангалттай үндэслэл гэдгийг өнөөдөр бид нүдээр үзэх гээд байна. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

Үзүүлэх горимын санал гаргасан. Гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанаар үзэх санал гаргасан. Үзэх боломж бол нээлттэй. Энийг чуулганаар ч биш, олон нийтэд зурагтаар гаргамаар байгаа юм. Дахин ийм хэрэг гаргахгүйн тулд нийтэд үзүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601582
3 эможи

keyboard_arrow_up