COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж байна

2019 оны 3 сарын 26

Arslan.mn

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хороо дэмжлээ.

Хуулийн төслийн танилцуулгад хуулийн төслийг НЭН ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭХИЙГ ХҮССЭН бөгөөд тов тогтоолгох хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт өнөөдөр өгсөн бөгөөд үдээс хойш УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэхийг дэмжээд байсан бол дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болж байна.

Яг одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Үүний дараа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. 

Харин төгсгөлд нь өнөөдөр Ерөнхийлөгчөөс өргөн баригдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн энэ удаагийн ээлжит бус чуулган хаалтаа хийнэ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601515
0 эможи

keyboard_arrow_up