COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЗАНДАНШАТАР: Улстөрчид эв нэгдэлгүй байснаас улс орны  хөгжил уруудан доройтож байна

2019 оны 3 сарын 18

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ 

"УИХ-ын намрын чуулган олон хоног тасалдсаны улмаас УИХ-ын ээлжит бус чуулганы хуулийн дагуу хуралдуулахаар зарлалаа. 

Өнөөдөр Монгол Улс тогтолцоогоо өөрчлөөд 28 жил болж байгаа ч улстөрчид эв нэгдэлгүй байснаас улс орны  хөгжил уруудан доройтож байна. Монгол хүний төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Тиймээс парламент ёсыг хөгжүүлж, шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсынхаа төлөө хариуцлагыг дээшлүүлж, ард түмнийхээ засаглах эрхийг хангах нь улстөрчдийн тэргүүлэх зорилго юм. 

УИХ-ын нэр хүнд муу байгааг хэлэх хэрэгтэй. Монгол Улсын Их хурлын болон дэгийн тухай хуульд нэмж оруулсан гишүүдийн сахилга хариуцлагатай холбоотой заалтыг хэрэгжүүлж ажиллах нь энэ удаагийн чуулганы нэг зорилго болно. Парламентын хуралдааны дэгийн асуудлаар УИХ-ын Тамгын газар иж бүрэн судалгаа шинжилгээний ажлыг хийж дуусгалаа. 

Монгол орны өнөөгийн  байдлыг харьцуулсан хэлэлцүүлгийг судалж, парламентын шинэчлэл, реформыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон байна гэж дүгнэсэн. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас ахлуулсан ажлын хэсэг бусад улс орны парламентын жишгийг судалж хуулийн төсөл боловсруулж байна.

Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарч, хуралдаж, төслөө эцэслэн боловсруулж байна. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталж, түүхэн өөрчлөлт хийнэ гэж итгэж байна.

Парламентын шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Төрд хууль хэрэгжиж байх ёстой. Нийгэмд эргэлзээ төрүүлсэн томоохон хэргүүдийг шалгаж, ажил хэрэг болгоно гэдгээ намрын чуулганы төгсгөлд хэлсэн. Энэ асуудлаар ажлын хэсэг байгууллаа. Өнгөрсөн онд Хуульзүйн байнгын хорооноос байгуулсан ОУПХ-ноос гаргасан шийдвэрийг судалж, энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ-ын түр хороо байгуулах асуудлыг баталж, Олон улсын ассамблейн хурлаас өмнө шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа амжилттай  хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээлээ. 

ФОТО 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601212
0 эможи

erhem UIH-n darga mini buruu onshilood bna. ew negdelguigees ch bish ymaa. idej uuh ni zambraagui bolj tuuniig shuudeg huuli hynalt ni awilgad idegdej shudraga es aldagdsnaar uls orni hugjil uruudan doroitoj ard tumen ni yduurch bna
2019-03-18 13:56
baska
keyboard_arrow_up