COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гишүүдийн хурууны хээгээр санал өгөх төхөөрөмжийг байршуулжээ

2019 оны 3 сарын 14

УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-ний  өдрийн хуралдаанаар УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр гишүүд ирц, саналаа  хурууны хээгээр өгдөг байх заалт оруулсан билээ. Тодруулбал, Дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Санал хураалт явуулах ерөнхий журамаар:

 9.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

9.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна. /Энэ хэсэгт “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн 2 дахь өгүүлбэр 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ гэж тус тус заасан. 

Энэ хуулийн гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгөх заалт хуулинд заасны дагуу хаврын чуулганаар хэрэгжиж эхлэх юм. 

Харин гишүүдийн хурууны хээгээр саналаа өгөх төхөөрөмжийг УИХ-ын Тамгын газраас бэлэн болгож, чуулганы танхимд байршуулсан байна.  Гишүүд хурууны хээгээр саналаа өгснөөр бусдын өмнөөс кноп дардаг хууль бус үзэгдэл арилна гэж үзэж байгаа юм. 

Ийнхүү М.Энхболдыг УИХ-ын дарга байх үед батлагдсан хуулийн заалт хэрэгжиж эхлэх нь.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601116
0 эможи

keyboard_arrow_up