COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Элдэв-Очир: МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга болчимгүй үг, үйлдэл хийдэг хүн

админ
2019 оны 2 сарын 01

УИХ-ын даргыг сонгох чуулган дээр УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Г.Занданшатар та төрийн өндөр албан тушаал хашиж, Үндэсний авулгүй байдлын зөвлөлийн гишүүн болох нь. ҮАБЗ-ийн гурван гишүүний талаар танд нэг зүйл анхааруулж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болчимгүй үг, үйлдэл хийдэг хүн. Өнгөрсөн долоо хоногт манай байнгын хорооны хуралд дээр орж ирж, хууль ярилаа гэж загнаж зандарч байх юм. Бид хуульгүй яаж амьдрах юм. Ийм л юм ярьдаг хүнтэй та хамтарч ажиллах нь дээ.  Ерөнхийлөгч өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг өрөөндөө урьж уулзсан. Гэтэл намайг “Чи чинь нэг сонгогдсон олигархи билүү” гэж дайрч доромжилсон. Хууль ямар хамаатай юм. Хууль яриад байх юм гэж яриад байдаг хүнтэй та хамтарч ажиллах нь байна. Ерөниийлөгч бид хоёрын хувьд нэг тойрогт өрсөлдөж нэг нь ялж, нөгөө нь ялагдсан. Энэ хүнд дөрлүүлэх маягтай, энэ хүн хөндлөнгөөс хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоод байж болохгүй. Энэ өндөр албан тушаалыг та нэр төртэй хашиж чадах хүн.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
2
599911
8 эможи

Unen
2019-02-01 13:58
Tiim bolood l eok heleed bga shu de
keyboard_arrow_up