COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Маргааш УИХ-ын даргыг чөлөөлнө

2019 оны 1 сарын 28

УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан ч янз бүрийн шалтгаанаар хэлэлцсэнгүй. Үүнд иргэд маш их бухимдаж байгаа. Бухимдсан иргэдээс 11 хүн улс төрийн өлсгөлөнд шилжсэн. 60 гаруй цаг өлсөж байгаа учир зарим настай хүний биеийн байдал нь сайнгүй байгаа. Гэсэн ч иргэний эрхээ эдэлнэ гээд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. 

Arslan.mn

Маргааш бидний тэмцэл ялалтад хүрнэ. Хэрвээ маргааш ямар нэгэн шалтаг шалтгаан гаргах юм бол бид улс төрийн хурцын хурц тэмцэлд шилжихэд бэлэн байна. Өлсгөлөн зарласан 11 иргэний гэрээслэл, өргөн бичгийг УИХ-ын даргад өнөөдөр гардуулна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бидний таван гишүүн “Баялагтаа эзэн Монгол” гэдэг бүлэг байгуулж байгаагаа мэдэгдэж байна. Маргааш УИХ-ын даргыг чөлөөлнө. Дараа нь хууль, шүүхийн байгууллагад реформ хийнэ. 

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Баялагтаа эзэн Монгол" бүлэг албан ёсоор байгуулагдсаныг мэдэгдлээ. Энэ бүлэгт бидний таван гишүүнээс гадна Д.Мурат гишүүн нэмэгдэж байгаа. Мөн Б.Энх-Амгалан гишүүн нэгдэхээ илэрхийлсэн. С.Жавхлан гишүүнийг нэгдэнэ гэж итгэж байгаа. Урилга явуулсан. 

Arslan.mn

Сүхбаатарын талбайн урд, ногоон байгууламжтай хэсгийг гадны компанид өгсөн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үүнийг шалгана. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой бичиг ирсэн. Үүнийг нягталж үзэхэд үнэн болж таарсан. Чингэлтэй дүүргийн нотариат дээр хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байгааг олж мэдсэн. Үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгсөн. 

Arslan.mn

400 орчим сая ам.долларын үнэтэй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 40 сая ам.доллараар 1995 онд төрсөн Номуундарь гэдэг охинд Сингапурын бүртгэлтэй компанид шилжүүлсэн. Ингэснээр Эрдэнэтийн 49 хувь Монгол Улсын хуулиас гараад явчихна. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын тогтоол хэрэгжих ямар ч боломжгүй болж байна.

Хэрвээ Эрдэнэтийн 49 хувь Сингапурын компанид очих юм бол Оюутолгойтой адилхан зүйл болно. 

Төв талбайд гэр барьснаас урагш буюу ногоон байгууламжтай газар хувийн компанийн өмч болсон байна. Үндсэндээ Эрдэнэтийн 49 хувийн авсан бүлэглэл үүнийг хийсэн. Тэр талбайд барилга барих зураг нь хийгдчихсэн байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Наймаас дээш гишүүнтэй УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан бүлэг. Нөгөө нь лобби бүлэг. Сүхбаатарын талбай дээр суулт, өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс бол өөрсдийн сайн дураар зарлаж байгаа. УИХ-ын гишүүд бид Мягмар гараг хүртэл тэвчээч гэж ятгасан. Иргэд М.Энхболдыг огцорно гэж итгэхгүй байна. Тиймээс бид өлсгөлөн зарлаж байна гэсэн. Хэрэв маргааш УИХ-ын дарга огцрохгүй бол бид таван гишүүн иргэдтэйгээ хамт өлсгөлөн зарлана. 

Одоогийн байдлаар нийт 11 хүн өлсгөлөн зарлажээ. Тэднээс н.Баатарсүрэн н.Нанжмаа нарын биеийн байдал өчигдөр оройноос тавгүйтэж эхэлсэн аж. Тэдэнд эмнэлэгийн хяналтад өлсгөлөнгөө үргэлжлүүлэх санал тавьсан ч эмнэлэгт гэрээслэлээ бичээд буцаад суулт зарлаж байгаа гэрт очсон байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599749
0 эможи

keyboard_arrow_up