COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх хуулийг баталлаа

2019 оны 1 сарын 18

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг нэгдүгээр сарын 25-наас хэрэгжүүлж эхлэх юм.  

Arslan.mn

                  Ж.Батзандан: УИХ-ын дарга та битгий салаарай, гэр бүлээ бодоорой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд байр сууриа хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Өчигдөр миний бие нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Энэ хуулийг батлахгүйгээр УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөөд явах бололцоо, боломж байгаа. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Аргаа ядаад Ерөнхийлөгч энэ хуулийн санаачлан оруулж ирсэн. Манай Сонгууль болохоор нутгийн өвгөд “наадах чинь манай хүргэн. Наадахдаа сайн хэлээч” гээд намайг явуулсан юм. Нутгийн өвгөд надаас юу гэж асууж байна” гэнэ. “Сална гэж байна” гэлээ. Тэгсэн “Салаад яах вэ” гэж дамжуулаарай гэсэн.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдралд хэтэрхий орж байна шүү. “Таныг би ийм хүргэнтэй баймааргүй байна” гэж хэлэхээр чинь “Би тэгээд яах юм. Салах юм уу” гээд л хэлсэн. Гэтэл сална гээд яриад. Юм эхлүүлчихээд зугатаад байх юм. Хүний ар гэр, амьдрал руу битгий ороод бай. Арай дэндүү дээрэлхэж байна шүү, Ж.Батзандан, та. Та “Оюутолгой”-ын ажлын хэсэгт ороход эрх ашгийн сонирхолтой гээд больсон. Дараагаар нь шүүхэд өргөдөл өгөхөд гэрийн хаягнаасаа зугатаасан байсан. Өнөөдөр өчигдөр хэлсэн үгнийхээ төлөө зугатаалаа. Та Сүхбаатар аймагт нэр дэвшиж үзсэн юм уу, Улаанбаатар хотод л амиа аргацаагаад яваад байгаа. Таны дэргэд би Сүхбаатарт нэр дэвшвэл хэдэн уяачидтайгээ уулзаж байгаад санал авчихна шүү.  

                         Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх дүгнэлтий танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-УИХ-ын удирдлага олонхийн саналаар чөлөөлөгддөг зохицуулалт байх шаардлагатай гэж би үздэг. УИХ-ын даргыг чөлөөлснөөр парламент дархлаагүй болно гэж үзэх гишүүд байна. Гэтэл УИХ-ын дарга нь өөрийгөө институци гээд үзэж, Тамгын газар нь зөвхөн УИХ-ын даргад үйлчилж байна. УИХ өөрөө институци биз дээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

-Бид гадаадын жишээг их дурддаг. Хамгийн сүүлд Киргиз парламентын спикерээ 3/2-оор чөлөөлөх заалт оруулсан. УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийг түр эзгүйд орлодог, ҮАБЗ-ийн гишүүн байдаг, Монголбанк, Аудитын газрын даргыг томилдог. Харин АТГ-ын удирдлагыг УИХ-ын дарга томилдоггүй. Төрийн эрх барих хууль  тогтоох дээд байгууллага бол УИХ. Энэ байгууллагын тэргүүн гэж явдаг.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Бид УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох нөхцөлийг хуульчилж өгөх хэрэгтэй. Дархлагдсан Ерөнхийлөгч гэж байхгүй. Нэг гишүүн сайдад хариуцлага тооцох асуудлыг ҮХЦ хүчингүй болгосон. Тэгвэл яагаад 19 гишүүн нэг сайдад хариуцлага тооцох эрхтэй байж болдоггүй юм.  Хэн чанга орилсондоо биш, хэн үнэн ярьсандаа шийдвэр гаргана. МАН-ынхан шийдвэрээ нэг л удаа гарга. Ард түмнээ талцуулах хэрэггүй. 65-уулаа орж ирээд “дарга минь та Ерөнхийлөгч болоорой, дарга минь та УИХ-ын дарга болоорой” гээд байсан. Гэтэл титэм санаа чинь гүнзгийрч байгаа шүү.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргын суудалд сууж, хууль тогтоох байгууллага, засгийг хамтад нь удирдаж байсан. 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл санаа 1999 оноос хүчтэй явагдсан. Д.Лүндээ дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт орж байсан. Гэхдээ дахиад 20-иод жил хүлээх хэрэгтэй болж байна уу, хөгжлөө түргэтгэхэд.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

-Манайх 20 жил ярьчихлаа. Нааш цаашаа зохицуулалт хийх бол ард түмний санал асуулгаар шийднэ. Ориганик хуулиудад байгаа өөрчлөлтүүдийг ганц нэг гишүүн биш тал талаасаа барьж хэлэлцэх шаардлагатай.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599410
0 эможи

Zochin
2019-01-18 15:36
Ene Ayursaikhan, Batzandan, Nymbaatar, Oyun- Erdene metiin juldrainuud khamar door khagarkhai gegcheer 7 nastai khuukjdees deergui yum yrikh yumaa. Icheechee ta nariig yu ch medekhgui uls tur meddeggui irged l demjine. Kharin todorkhoi bolowsroltoi yumnii tsaad naadakhiig gadarladag khumuus demjikhgui baigaa shuu.
keyboard_arrow_up