COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮАБЗ-өөс УИХ-ын дарга М.Энхболдыг нэн яаралтай огцруулах чиглэлийг гаргасан гэв

2019 оны 1 сарын 10

"МАНАН дэглэм"-ийн эсрэг хоёр дахь жагсаалын зохион байгуулагчид болох УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж ойлголцолд хүрч чадаагүй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүн болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах санал гаргасан.

Arslan.mn

Үүний дагуу УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Ерөнхийлөгч Х.Баттулга 16:30 цагаас ҮАБЗ-ийг хуралдуулахаар болсон тухай мэдэгдсэн.

Харин ҮАБЗ хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг нэн яаралтай горимоор огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 16.30 цагт яаралтай хуралдаж, зөвлөмж гаргалаа. Өнөөдөртөө багтаж УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг хийж дуусч, батлах чиглэл гарлаа" гэж мэдэгдсэн байна.

Arslan.mn

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй гишүүд мэдээлэл төрийн ордонд хийв. Тэд ҮАБЗ-өөс ийм зөвлөмж гарсан ч УИХ-ын гишүүд хуралдаа ирэхгүй байгаагаас асуудлыг хэлэлцэх боломжгүй болоод байна гэсэн мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
599073
3 эможи

keyboard_arrow_up