COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын чуулган хуралдах эсэх нь тодорхойгүй байна

2019 оны 1 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулган өнөөдөр хуваарь ёсоор хуралдах ёстой. Гэвч хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа сүүлийн нэг сарын хугацаанд гацаад буй. Гацааг арилгах зорилгоор УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр бүлгээ хуралдуулах гэсэн ч ирц хүрээгүй.

Хуралдаа суухгүй байгаа бүлгийн 37 гишүүнтэйгээ тэрээр өрөөндөө уулзсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Мөн хуралдаа сууж, ирцэд бүртгүүлж байгаа олонхийн бүлгийн 27 гишүүн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд өчигдөр хуралдсан юм. Ийнхүү олонхийн бүлэг нэгдэж, хуралдаж чадахгүй хоёр талцсан хэвээр байна. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы ирц хүрэх эсэх нь тодорхойгүй байх. Хэрэв чуулганы ирц бүрдвэл нэн түрүүнд ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598870
0 эможи

keyboard_arrow_up