COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга М.Энхболдын мэдэгдэл

2018 оны 11 сарын 15

“Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр БНХАУ-ын "Шинжиан Шинфа" замын компанийн Төрийн банкнаас авсан гэх зээлийг УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж буйг эрс няцааж байна.

Тус нэвтрүүлэг нь 2017 оны 10 дугаар сард “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр цацагдсан ба харин өнөөдөр нэр бүхий пэйж хуудсаар явахдаа "20 тэрбум төгрөгийг нь М.Энхболд сонгуульдаа зарцуулжээ" гэсэн ор үндэсгүй илт гүтгэсэн утга бүхий өгүүлбэрийг нэмж оруулжээ.

Хэвлэл мэдээллийн байгууллага хардах эрхтэй ч гүтгэлэг тараах эрхгүй гэдгийг сануулъя.Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно.

Дашрамд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн банк дээрх зээлтэй холбоотой бодит мэдээллийг олон түмэнд ил гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

 

УИХ-ын даргын ажлын алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597188
0 эможи

keyboard_arrow_up