COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Бусдыг гүтгэсэн, доромжилсон УИХ-ын гишүүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэнэ

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 82.5 хувийн саналаар баталлаа.

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Асуулт,

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэх тодорхойлолт хуульд юу гэж туссаныг тодруулж өгөөч. УИХ гишүүн дур зоргоороо байж, хэнийг ч дайрч давшилж, цаашилбал хэн нэгнийг гүтгэх гүжирдэх тохиолдол гарч байна. Үүнд тайлбар өгөөч?

Хариулт,

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Халдашгүй дархан эрхийн тухай ойлголт олон оронд түгээмэл бий. Парламент ёс өндөр хөгжсөн орнуудад бол хууль шүүхийн өмнө бүх хүн ижил тэгш эрхтэй байх тал руу ойртсон байдаг. 

Шинээр орж ирж байгаа хуульд гишүүд чуулганы үеэр болон бусад үед бусдыг гүтгэх, доромжилвол ёсзүйн хариуцлага хүлээлгэх тухай заалт орсон. Энэ зун УИХ-ын ёсзүйн дэд хороо болон гишүүдийн баримтлах ёсзүйн дүрмийг шинэчлэхээр төлөвлөж байна. 

Асуулт,

УИХ-ын гишүүн Б.Билэгт: УИХ-ын гишүүн болсны дараа биш нэр дэвших үеэс цензур тавих эрхзүйн боломж бий юу?. Бид хойч ирээдүй залуусаа ичих булчирхайгүй мэлзэж худлаа ярьдаг болгож хүмүүжүүлсэн. Улстөрчид хэвлэл мэдээлэл захиалгаар мэдээлэл бэлтгүүлсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Хариулт,

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Сонгуулийн хуульд хуульзүйн хэдэн шаардлага бий. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлагын талаар тусад нь төсөл боловсруулах шаардлагатай.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг батлая томьёоллоор санал хурааж хуралдаанд оролцсон 57 гишүүний 82.5 хувийн саналаар хууль батлагдлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ТББХ-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Танилцуулга, хуулийн төсөл:

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59121
0 эможи

keyboard_arrow_up