COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭНД НИЙЦСЭН “ТҮЦ“ МАШИНЫГ УСТГАХААС ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ

2018 оны 6 сарын 26

Arslan.mn

УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн батласан. Төрийн үйлчилгээний 70 хувь нь бүртгэлийн байгуулага дээр байдаг аж. Бүртгэлийн байгууллагад байдаг 122 төрлийн мэдээллээс 10 нь л нээлттэй байсан бол бусад мэдээлэл нь нууц байсан учраас иргэдэд хүрдэггүй байсан юм. Энэ хуулиар тодорхой мэдээллүүдийг ил болгожээ. Хууль баталсан гишүүдийн ярьж буйгаар "Улсын бүртгэлийн газраас харьяалал харгалзахгүй 10 төрлийн үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, иргэний үнэмлэхээ гээсэн орон нутгийн харьяалалтай иргэн Улсын бүртгэлээс иргэний үнэмлэхээ захиалж болно. Мөн ирэх арваннэгдүгээр сараас ТҮЦ машиныг ашиглалтаас гаргаж,  Нотариат дээр очоод тухайн хүн хурууны хээгээ уншуулахад бүх мэдээлэл нь гарч ирдэг болно" гэлээ. Гэвч бодит байдал дээр ТҮЦ машин нэвтрэхээс өмнө бид Улсын бүртгэлийн газрын гадаа хичнээн очер дараа болж, ажлын цагт уягдан лавлагаа авдаг байдаг байлаа. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хөнгөвчлөх зорилгоор ТҮЦ машиныг “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” төслийн хүрээнд 2012 оноос хэрэглэж эхэлснээс хойш өөрт ойр үйлчилгээний байгууллагад байрлах ТҮЦ машинаас наад захын хэрэглээний лавлагаануудаа авчихдаг амар байлаа. Иргэдийн хэрэглээнд ч хялбар нэвтэрч, цаг мөнгийг нь хэмнэх болсон. Гэтэл энэ УИХ-ын шийдвэрээр өнөөх л хуучны үзэл суртал гарган өмнөх нөхдүүдийнхээ хийсэн бүх ажлыг үгүйсгэж, хэлбэр нь өөр ч агуулга ижил бизнесээ шахахыг оролдож байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл бид энэ оны 11 дүгээр сарын 01-ээс Нотариатын өмнө очерлож, тэдний БИЗНЕС-ийг цэцэглүүлэхэд ард түмэнээрээ дайчлагдах болчихоод байна. ТӨР хүнд суртал, зардал чирэгдэл рүүгээ ухарч байна хэмээн цахим орчинд шүүмжлэл үүсээд буй. Бид энэ талаар асуудлаар цаашид үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно. Энэ процессын ард ямар эхр ашиг нуугдаж буй талаар эргэн сурвалжлах болно. 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13
58968
14 эможи

zochin
2018-06-27 18:08
yagaad iim balai yum hiigeed bga yumbee bidniig ingj boooh hreg yund bna 1000 awdag lawlagaag bid 2500 10000 aar notritaar batluulh ystoi yu
Bayan
2018-06-27 11:49
Irgediin heregzeend hahuuli ene tanil talgui uulchluuldeg ganz heregzeetei mashiniig arau uguu bailgui dee eserguuzej bna
Зочин
2018-06-27 01:31
МАН ын 65 хэт олонхоороо түрий барьж 2012 оос 2016 онд хийгдсэн сайн сайн ажлуудыг үгүй хийсээр л ыайх нь эээ.ЧАДАМЖГҮЙ энэ УИХ тарах ёстой.МОНГОЛД тааваараа амьдрах боломжгүй болжээ.МӨНХИЙН АЙДАС. ТҮГШҮҮРТ автсаар.....
keyboard_arrow_up