COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ, зэсийн ханш өсч байгааг ашиглаж, хуримтлал үүсгэх ёстой

2018 оны 4 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичигийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцов.

Энэ үеэр албаныхан 

"Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд баялгийн сантай байдаг. Хуримтлал гэдэг бол халамжийн бодлого биш. Манай улсад Баялгийн сан нь халамжийн сан болсон түүх олон байдаг. Харин одоогийн Баялгийн санг хуримтлалын сан гэж ойлгох хэрэгтэй.  Баялгийн сангийн тухай хуулийг бид яаралтай санаачлан хэлэлцэхээр хэд хэдэн улсын туршлагыг судалж үзлээ. Бид уул уурхайн орлогоо ирээдүйд өв сан болгож үлдээх ёстой. Бид ДНБ-ий 10 хувиас давсан орлогыг хуримтлал болгоход анхаарах хэрэгтэй болжээ.

Төсөв алдагдалтай байна. Тиймээс олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ, зэсийн ханш өсч байгааг ашиглах хэрэгтэй. Уул уурхайн яам энэ үеийг ашиглаж хуримтлал үүсгэх ёстой юм. Баялгийн сангаа бид энэ ондоо амжиж эхлүүлэхгүй л бол хугацаа бага байна.

Үндэсний хөгжлийн аж ахуй нэгжүүдийг нэгтгэж, ялангуяа “Эрдэнэс Монгол” дээр байгаа 16 стратегийн орд дээр суурилсан аж ахуй нэгжүүдийг нэгтгэж Баялгийн сан болгох ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Уул уурхайгаас орох орлого буюу Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх орлогуудыг бүтэц схемийг нь олон улсын стандартад нийцүүлээд хувийг нь тогтоогоод хуримтлал үүсгэхэд анхаарах цаг нь болжээ. Бид хөгжлийн сангаараа дамжуулж эдийн засгаа сайжруулахыг илүүд үзнэ" гэж ярьлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56181
0 эможи
keyboard_arrow_up