COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-ын дарга хүлээн авч уулзлаа

2018 оны 4 сарын 03

Arslan.mn

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан залуу ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар “Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна” гээд, энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарлаа хандуулж, Эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

Тэдний зохион байгуулсан тайван жагсаалд Улаанбаатар хотын 20000 орчим иргэн оролцож, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 15590 хүн гарын үсгээ зурсан байна.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл “Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа. Харин бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна гээд, энэ жагсаалыг зөвхөн төрд дуу хоолойгоо хүргэхээс гадна Монгол Улсын иргэн бүрт хандаж зохион байгуулсан юм шүү, уриалгыг монгол хүн бүр хүлээж аваасай гэж хүсч байгаагаа илэрхийллээ гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайван жагсаал зохион байгуулж, сэтгэл зовоосон эмзэг асуудлаар чухал санаачилга гаргасныг сайшаагаад, тавьж буй саналуудыг хувь хүнийхээ хувьд дэмжиж байна. Холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль, журмын хүрээнд аль болох олон талаас нь судалж, шуурхай шийдвэрлэнэ гэлээ. 

Тэд санал болгож буй төсөлдөө Нэгдүгээрт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4-т “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эхсүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасныг өөрчилж “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэх,

            Хоёрдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14.2-т “Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй” гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг гэж нэмэх

            Гуравдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5-д Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн” гэх заалтын ялын санкц дахь мөнгөн торгуулийг халж, зөвхөн биеэр эдлэх ял болгон өөрчлөх, хохирогчийн насны хязгаарыг олон улсын жишгээр 16-18 нас болгон өөрчлөх саналыг дэвшүүлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55614
0 эможи
keyboard_arrow_up