COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал

2018 оны 2 сарын 19

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл хийлээ. УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 93 өдөр хуралдан бие даасан 18 хууль баталсан бол нийт 95 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан байна. 2018.02.12 http://www.parliament.mn/n/c78o

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон (шар) нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. 2018.02.13 http://www.parliament.mn/n/pf8o

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2018.02.13/ хэвлэлийн хурал зарлаж, тус байнгын хорооноос 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийсэн мэдээлэлдээ, Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна. 2018.02.13http://www.parliament.mn/n/pj8o

Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпийн наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 2018.02.13 http://www.parliament.mn/n/pp8o

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Баян сумын малчин Э.Содномжамц, Ц.Ганхүү, Баянжаргалан сумын малчин Р.Мөнхдорж нарт “Монгол Улсын аварга малчин”-ы шагналыг нь гардуулж өглөө. 2018.02.12http://www.parliament.mn/n/pt8o

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэвлэлийн бага хурал хийж, 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир мэдээллийнхээ эхэнд, тайлангийн хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралдаж, 41 хуулийн төсөл (давхардсан тоогоор), дөрвөн Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл хоёр удаа сонсож, 14 хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоол батлуулсан талаараа дурдлаа. 2018.02.14http://www.parliament.mn/n/qp8o

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд энэ оны гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын парламентаас ажиглагч оролцуулах тухай ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нарын албан ёсны урилгыг гардуулан өгөв. 2018.02.15 http://www.parliament.mn/n/qi8o

Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийлээ. 2018.02.16http://www.parliament.mn/n/xf8o

Билгийн тооллын XYII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруул, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжиджанрайсаг бурханд мөргөн, засаг төр, зон олныхоо заяа буяныг даатган Монголын төр, түмний их шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөв. 2018.02.16

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54025
0 эможи
keyboard_arrow_up