COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган ХААЛТ

2018 оны 2 сарын 11

Arslan.mn

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган ажлын 93 өдөр чуулж,  төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэн, өндөрлөж байна.

УИХ-ын нэгдсэн чуулган 39, Байнгын болон Дэд хороод 132 удаа хуралдаж, бие даасан 18, хуульд өөрчлөлт оруулах тухай 95, нийт 125 хууль, УИХ-ын 54 тогтоол хэлэлцэн баталжээ.

Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг эдийн засгийн бодит өсөлтийг үндэслэлтэй тогтоох, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах зарчмыг удирдлага болгон хэлэлцэж баталсан байна.

Arslan.mn

Эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөж, төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар тооцсон. Энэ нь 2016 онтой харьцуулахад эдийн засаг 3.0 пунктээр өссөн, төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байхаар баталсан нь 2 жилийн өмнөхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр буюу 34 хувиар буурна гэж үзэж байна.

2018 оны төсөвт нийт 32 сургууль, 87 цэцэрлэг шинээр барьж, 29 сургууль, 15 цэцэрлэгийн барилгыг өргөтгөх зардлыг тусгаснаар ерөнхий боловсролын сургууль 3 ээлжээр хичээллэдэг, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт өгдөг байдлыг халах боломжийг УИХ-аас бүрдүүллээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн дагуу 0-3 насны хүүхдээ асарч байгаа 135 мянга орчим ээжид сар бүр 50 мянга, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 16.5 мянга орчим эх, эцэгт улирал тутам 240 мянган төгрөг олгох хуулийг баталсан байна.

Малчдын тэтгэврийн насыг бууруулснаар 2018 онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох бөгөөд түүнд 44.6 тэрбум төгрөг, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 137.4 тэрбум төгрөг баталж, 393 мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүлжээ.

Нийт хөдөлмөр эрхлэгчдийн 64 орчим хувийг ажлын байраар хангаж байгаа жижиг, дунд үйлдвэрийн салбарыг бүх талаар дэмжих нь төрийн үүрэг мөн. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болгосон байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53698
0 эможи
keyboard_arrow_up