COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийн улсын байцаагч нарыг бэлтгэж байна

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хүрээнд:

Хүүхдийг гадаад улсын иргэнд үрчлүүлэх асуудлыг зохицуулсан журмыг хүчингүй болгож, тухайн асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулах арга хэмжээг авах;   

Хүний эрх, хүүхдийн эрхийн боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх;  

Төрийн бүх шатны байгууллага болон аж ахуйн нэгжид хүний эрх, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа сэдвүүдээр мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах;  

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг сайжруулах, хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарсан багийн бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг нэмж оруулах;

Уул уурхай, барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуйн нэгж, байгууллагуудтай хийх гэрээнд “Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах нь зэрэг 14 саналыг мөн боловсруулсан байна. 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг бариад саатуулдаг. Гэтэл ар гэрийнхээ амжиргааг залгуулдаг хүн нь хоригдчихоор үлдсэн хүмүүсийн амьдрал хэцүүдэд эхэлдэг. Эцэст нь хохирогчид нь нөгөө хүнд арга хэмжээ битгий аваач, суллаж өгөөч гэсэн хүсэлт тавиад эхэлдэг. Энэ асуудлыг анхааралдаа авч, хууль, эрх зүйн орчныг судалж үзэх хэрэгтэй гээд гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Д.Гантулга, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье гэвэл тэдний оролцоог дэмжих хэрэгтэй гэлээ. Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих клуб, дугуйланг олноор байгуулбал хүүхдүүд буруу зүйлд автах явдал багасна гэж үзэж байна гэлээ.

Ажлын хэсгээс хариулснаар, Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Энэхүү хөтөлбөрт хүүхдийн хөгжил, оролцооны асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжүүлэх төлөвлөгөөг удахгүй батлах юм байна.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ийнхүү хэлэлцээд Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52783
0 эможи
keyboard_arrow_up