COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Чинзориг: Татвар нэмсэн нь амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна гэж үзвэл бид ОУВС-д асуудлаа тавина

2018 оны 1 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хувь хүн орлогын албан татвар, тэтгэврийн насыг нэмсэн нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг  сануулаад, энэ хуульдаа өөрчлөлт оруулахыг хүсэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Татвар нэмсэн, тэтгэврийн насыг нэмснээр хүн амын амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгааг судлах гурван ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхан тайлангаа удахгүй танилцуулах юм.

Хэрэв энэ хуулийн өөрчлөлт хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарвал бид энэ асуудлыг Засгийн газарт танилцуулна.

Цаашлаад энэ сарын 25-нд ирэх ОУВС-гийн төлөөлөлд танилцуулж, Хувь хүний орлогын албан татварын хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг тавина гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52522
3 эможи
keyboard_arrow_up