COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: Агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг татвараас чөлөөллөө

2018 оны 1 сарын 12
Arslan.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийн төслүүдэд Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах, мөн агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн төслийг 2019 оноос хэрэгжүүлнэ гэсэн заалт нь чуулганы өчигдрийн хуралдааны үеэр санал хураалт явуулахад унасан байхад дахин яагаад оруулж ирснийг тодруулж байв. Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгуулах асуудал нь 2019 оноос хэрэгжинэ. Учир нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэсэн заалтад нийцүүлж хуулийн дагаж мөрдөх хугацааг ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөр хэмээн тусгасан болохыг албаны хүмүүс тайлбарлаж байв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг цогцоор нь шийдсэн хуулийн төсөл оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх жилүүдэд Улаанбаатарын утаа хэвээр байх болно шүү хэмээн анхааруулсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүтэн жил зүгээр сууя гэсэнтэй адил хууль батлах гэж байна хэмээн шүүмжиллээ. Ингээд хэлэлцэж буй хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад олонх дэмжив. Хууль батлагдсанаар агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн тохиолдолд татвараас чөлөөлөх асуудал өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм.
 
Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52239
0 эможи
keyboard_arrow_up