COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Арилжааны банкууд активын чанараараа эрсдэлгүй гэж гарчээ

2018 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд хууль санаачлагчаас болон тус банкны удирдлагуудаас зарим асуудлыг тодруулж асууж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр, "Олон улсын байгууллагад хандаж, дотоодын арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг 2016 оны байдлаар хийлгэсэн. 2016 он бол эдийн засгийн хүнд байсан үе байсан. Гэхдээ үр дүнгийн хувьд банкууд хангалттай дүнтэй гарсан. Ойрын 6 сарын хугацаанд арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн үүрэг даалгавар өгч буй. Энэ хугацаанд хөрөнгөө нэмэгдүүлээгүй бол дахин хөрөнгөжүүлэх асуудал босч ирнэ. Тухайн үед нь энэхүү асуудлыг УИХ-тай зөвшилцөх болно. Одоогийн байдлаар арилжааны банкуудыг активын чанараараа эрсдэлгүй гэж үзэх боломжтой" гэсэн хариултыг өгч байв.
 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52201
0 эможи
keyboard_arrow_up