COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Утаа гамшиг болсон уу гэвэл болсон. Гэхдээ агаарын бохирдлоор онц байдал зарлах боломжгүй гэв

2018 оны 1 сарын 05
Arslan.mn
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан болж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцэхээр товложээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ "Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахаар УИХ-аас байгуулсан тусгай ажлын хэсгийг ахалж буй. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Өчигдөр  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг боловсруулсан. Ерөнхийлөгч утааны асуудлаар онц байдал зарлахыг санал болгосон. Утаа гамшиг болсон уу гэвэл болсон. Гэхдээ хуулиндаа онц байдал тогтоох заалтыг тусгайлан заасан. Тиймээс утаа урт хугацаанд арилгана уу гэхээс онц байдал тогтоох боломжгүй" гэв.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар гэнэтийн болон байгалийн гамшигт үзэгдлийн үед онц байдал тогтоохоор хуульчилсан. Утаа нь олон жилийн явцтай тул Засгийн газар онц байдал зарлах боломжгүй гэсэн тайлбарыг нэмж хийсэн юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51920
0 эможи
keyboard_arrow_up