COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ: Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2018 оны 1 сарын 04

УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр Төв банкны тухай болон Арилжааны банкны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Arslan.mn

Төв банкийг илүү хараат бус болгох чиглэлтэй боловсруулсан хуулийн төслийн үндсэн санаа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар зарим заалт нь өчигдөр дэмжигдсэнгүй. Анхны хэлэлцүүлгийн үеэр "Засгийн газраас Монголбанканд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно" гэсэн заалтыг хассан байна. Мөн үүнтэй холбоотой Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль зэрэг хамт боловсруулсан дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах саналыг буцаажээ. Товын дагуу энэ пүрэв гарагт УИХ-ын чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх хүлээлттэй байгаа юм. Хуулийн төсөлд Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчлөх тухай тусгагджээ. Мөн УИХ зөвхөн хуульд заасан “Мөнгөний бодлогын зорилт”-ыг баталж, энэ дагуу Монголбанкнаас хэрэгжүүлдэг болох талаар тусгагдсан байна.

Үүнээс гадна засаглалын хувьд Монголбанкнаас баримтлах мөнгөний бодлогын зорилтын төслийг хэлэлцдэг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг “Мөнгөний бодлогын зөвлөл”, түүнчлэн банкны хяналт шалгалтын шийдвэрийг гаргах “Банкны хяналт шалгалтын хороо”, Монголбанкны бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах “Удирдах зөвлөл” байгуулахаар тусгажээ. Гол заалт нь төсвийн шинж чанартай санхүүжилт- хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилтын үр нөлөөг алдагдуулдаг байдлыг арилгах зорилгоор Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, зарим хязгаарлалтыг төсөлд тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51846
0 эможи
keyboard_arrow_up