COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авав

2017 оны 12 сарын 07
Arslan.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Цэц энэ сарын 29-нд Дунд суудлын хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь тайван жагсаал, цуглаан хийх иргэний  эрх чөлөө болон тэгш эрхийн талаарх зарчмыг хязгаарласан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх иргэний мэдээллийг авч хэлэлцсэн байна.
Чуулганы хуралдаанаар эл асуудлыг авч хэлэлцэх үед гишүүд аливаа улстөрийн хүчнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг намын хүсэл сонирхолд нийцүүлэн өөрсдийнх нь зорилгын эсрэг жагсаал цуглаан татан оролцуулахгүй байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50823
0 эможи
keyboard_arrow_up