COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.Баяртсайхан: 2018-2019 он томоохон төслүүдийг хөдөлгөх ҮНДЭС СУУРЬ нь болно /ФОТО/

2017 оны 11 сарын 16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкнаас есдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Arslan.mn
Тогтоолын төсөлд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар батлах, Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг  2018 онд 100 /нэг зуун/ тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх, Монгол   Улсын   мөнгө   угаах,   терроризмыг   санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрх зүйн  орчныг  Мөнгө  угаахтай  тэмцэх  санхүүгийн  арга  хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас тогтоосон стандарт, зөвлөмжтэй нийцүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх, Санхүүгийн   зах   зээлийг   хөгжүүлэх   хөтөлбөрийг   батлуулан хэрэгжүүлэх, Банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг бэхжүүлж, түүний эрх зүйн орчинг төлөвшүүлэх, Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлыг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгахаар тусгасан.
Arslan.mn

Мөнгөний бодлогын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүд ЭЗБХ болон Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асууж хариулт авав. Валютын ханшийг бууруулах талаар ямар чиглэл барьж буйг лавлахад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2017 онд их хүнд нөхцөлд байсан. 2018 он харин эдийн засгийн шинэчлэлтийн жил байхаар харагдаж байна. Тиймээс үүнд тулгуур болох баримт бичиг батлагдах гэж байна. Энэ бол тунхаг биш үйл ажиллагааны хөтөлбөр байх болно. Өнгөрсөн жил Монголбанкны валютын нөөц хасахтай байна гэж хэлээд би загнуулаад сууж байсан. Харин өнөөдөр 500 сая ам.долларын нөөцтэй болсон байна. Тиймээс боломжтой цаг үед валютын ханш буулгах чиглэлээр ажиллах болно” гэж хариулав. Тэрбээр мөн 2018-2019 он томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэс суурь нь байх тул эдгээр төслүүдийг хөдөлгөж эхлэх цаг нь ирж буйг онцоллоо. Мөн зээлийн хүүг бууруулах асуудлын хамгийн гол шийдэл УИХ-аас гарна гээд, нэн тэргүүнд алдагдалгүй төсөв батлагдах хэрэгтэй гэсэн юм.
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49761
0 эможи
keyboard_arrow_up