COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

О.Баасанхүү: Батзандан чи надаас биш юмаа гэхэд миний эцэг эхээс УУЧЛАЛТ гуйгаарай

2017 оны 11 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хулгайч гэж хэлэхээр юм уу?, хулгайч гэдэг нотлох баримтуудыг ярихаар нэр төрд халдсан юм уу? би бол сайн мэдэхгүй. Жинхэнэ нэр төр бол миний нэр төр байна. Эцэг эхээс маань намайг Баасанхүү гэж нэрлэсэн. Уг нь бол Батзандан бид 2 найзууд. Би бол Батзандангаас хуучин хийж байсан ажилтай холбоотой зарим нэгэн асуудлаар уучлалт гуйж байна. Батзандан чи надаас биш юмаа гэхэд миний эцэг эхээс уучлалт гуйгаарай.

Дуулсан нэрийг эцэг эх өгдөг

Дурсах алдрыг эх орон өгдөг гэдэг.

Цаашдаа гишүүд үг хэл ярихдаа бодож ярьмаар байна. Миний ард түмэн харж байгаа. Шатаж болно, ажлын төлөө тэмцэж болно, өөр юм ярьж болно, бусдад таалагдахгүй үг хэлж болно. Гэхдээ хувь хүний нэр хүнд рүү дайрах хэрэггүй ээ. Үүнийг ойлгоорой гэж хүсч байна. Бид нар залуу хүмүүс цаашдаа илүү их хамтарч ажиллах байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49755
2 эможи
keyboard_arrow_up