COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Тусгай албаны дарга чинь ард түмний өмнө эмгэнэлт жүжиг тавьж байна

2017 оны 11 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Би өчигдөр Засгийн газрын хуралд сууж байсан учраас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралд оролцож чадаагүй. Орой хариад зурагт харсан чинь Элчин сайдад нэр дэвшигч их ноцтой юм ярьсан байна. Тэр дотроо миний нэрийг хавчуулсан байх юм. Л.Болд гишүүнд хандаж хэлэхдээ “Та зэвсгийн наймаа хийсэн. Танаас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Танаас болж хоёр хүн Хойд Солонгос цаазлуулсан. Үүнийг Ц.Нямдорж сайд мэдэж байгаа” гэх юм. Би тэр Хойд Солонгосоос ирсэн бичиг энэ тэрийг мэдэхгүй. Гишүүдийн нэр хүндэд халдаж байгаа үед УИХ-ын дарга гишүүдээ хамгаалах хэрэгтэй. Томилох гэж яаран хэлэлцэх шаардлагагүй. Намайг “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж гүтгэсэн. Би хууль шүүхийн байгууллагад хандчихсан байгаа. Тиймээс УИХ-ын дарга та энэ асуудлыг хойшлуулаад нээлттэй сонсголыг нь зохион байгуул. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Гэтэл тусгай албаны дарга байсан хүн нь баримт нотолгоогүй зүйл яриад сууж болохгүй.  Тусгай албаны дарга чинь ард түмний өмнө эмгэнэлт жүжиг тавьж байна." хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49750
6 эможи
keyboard_arrow_up