COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Байнгын хороо Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

2017 оны 11 сарын 15

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх тухай саналыг хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж үг хэллээ. 

 Б.ХУРЦЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХТОЙ ХОЛБООТОЙ СОНСГОЛ ХИЙЕ ГЭЖ 21 ГИШҮҮН САНАЛ ГАРГАСАН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 

Arslan.mn

"Өмнөд Солонгост Элчин сайдаар томилогдох Б.Хурцтай холбоотойгоор УИХ-д өргөдөл гомдлууд байгаа. Д.Энхбатын гэр бүлээс ирсэн өргөдөл байна. Цогтбаатар гэдэг хүний эхнэрээс ирсэн өргөдөл байгаа.

Мөн С.Зоригийн аллагатай холбоотой хэрэг хоёр долоо хоногийн дараа ил болох гэж байна. Энэ хэргийг мөрдөн шалгасан байгууллага нь Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн байцаагчид байсан. Уг хэргийг ил болохыг хүлээх шаардлагатай байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудал Үндсэн хуулийн цэц дээр өнөө маргаашгүй шийдэгдэх гэж байгаа.

Тэгэхээр нийтийн сонсгол, томилгооны сонсголыг 19 гишүүн санал гаргасан тохиолдолд хийдэг. Б.Хурцыг Элчин сайдаар томилохтой холбоотой томилгооны сонсгол хийе гэж УИХ-ын 21 гишүүн санал гаргасан. Тиймээс эдгээр гишүүний саналд хүндэтгэлтэй хандаач гэж хэлмээр байна.

Сонсголын тухай хуулийн 4.2.2-т нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар сонсгол хийж болно гэж заасан. Нийтийн албаны томилгоо бол нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал мөн" гэлээ. 

ХЭЛ АМ БОЛЖ БАЙГАА ИЙМ ХҮНИЙГ ЭЛЧИН САЙДАД ДЭВШҮҮЛЭХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА ВЭ?

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Содбилэг 

"Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдыг томилох эсэх асуудлыг бид хэлэлцэж байна. Тийм учраас би Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны сайд хоёроос асуулт асууя. Хэл ам болж байгаа ийм хүнийг нэр дэвшүүлэх ямар шаардлага байгаа юм бэ?

Монгол Улсыг төлөөлж Солонгос улсад суух элчин сайдад өөр боловсон хүчин яригдсан уу?" гэв. 

Arslan.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

 "Элчин сайдын асуудал зохих бүх түвшинд яригдаж байж шийдэгддэг. Засгийн газарт орохын өмнө зайлшгүй хийгдэх бүх процедураа хийгээд уг асуудлыг оруулж байгаа.

Элчин сайдын тухайд гэвэл өмнө нь Монголын дипломат албанд ажиллаж байсан. Тухайлбал Унгар, Туркэд ажилласан хүн.

Гадаад бодлого, батлан хамгаалах, тагнуул гурвын үйл ажиллагаа их олон зүйл дээр давхацдаг. Тэгэхээр бидэнтэй Б.Хурц аюулгүй байдлын асуудлаар байнга зөвлөлдөж байдаг, Элчин сайдаар ажиллах боломжтой хүн" гэлээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-АТГ-ын дарга Х.Энхжаргал хэний цэрэг вэ? Ерөнхий прокурор Энх-Амгалан хэний хяналт, шийдвэрээр ажилладаг вэ? Дамирангийн Энхбатыг  алсан юм уу? Хүний аминд хүрсэн юм уу? Та үүнд тайлбар өгнө үү? (Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцаас асуув).

НЭР ДЭВШИГЧ Б.ХУРЦ:

-Миний өмнө эрхэлж байсан ажилтай холбоотой асуулт их асууж байна. Таны асууж байгаа хүмүүс бүгд хуулийн дагуу, ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Зарим асуудлаар нээлттэй хэлэх боломжгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН:

-Нэр бүхий улстөрчид болон Тагнуулын байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хэрнээ таны хийсэн мэдэгдэл, хэлсэн зүйлс зэрэгтэй холбоотойгоор олон нийтийн эргэлзээг тайлах цаг болсон. Монголын төр ийм ноцтой асуудал гарч ирж байхад хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг нь ойлгохгүй байна. Хэн дуртай нь чи алуурчин, хүн алсан, алаагүй гээд маш олон эргэлзээ үүсгэж байна. Энэ эргэлзээг тайлахгүйгээр томилгоо хэлэлцэж байгаа нь буруу. Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшигчийн талаарх олон нийтийн дунд гарсан мэдээллийг юу гэж үзсэн талаар мэдээлэл өгөөч?

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА:

-БНСУ-д маш олон монгол хүн ажиллаж, амьдарч байгаа. Ялангуяа хараар ажиллаж байгаа, суралцаж байгаа хүмүүсийн визний асуудал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Монгол-Солонгосын соёлын дархлааг хамгаалах, эдийн засаг нийгэм харилцан ашигтай ажиллах ямар бодлого баримтлах вэ?

НЭР ДЭВШИГЧ Б.ХУРЦ:

-40 гаруй мянган монгол иргэн БНСУ-д амьдардаг. Үүнээс 12 мянга орчим нь харласан гэсэн албан бус тоо бий. Хоёр тал визний асуудлыг аль болох хөнгөлөлттэй нөхцөлтэй болгох тал дээр жил бүр тодорхой алхам хийж ирсэн.  

УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ:

-Нэр дэвшигч хүчний байгууллагад олон жил ажилласан, монгол төрийн төлөө зүтгэж байсан хүн. Одоо бол та цэргийн байгууллагын тушаалаар ажиллах хүн биш учраас дипломат харилцаанд суралцаж, улсын төлөө тодорхой сайн алхам хийх байх гэж найдаж байна. Нээлттэй сонсголын үеэр нэр дэвшигч Б.Хурц одоо байгаа энэ олон эргэлзээ, үл ойлголцлоо нэг тийш болгоод, шинэ ажилдаа явсан нь дээр гэж бодож байна. УИХ-ын гишүүд хэлж буй үг хэллэгээ бодож, соёлтой баймаар юм. Арай л хэтрээд байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого, тэр дундаа АНУ, Франц, Япон зэрэг улс орнуудын харилцаанд хэрхэн анхаарал хандуулж, ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ? Монгол төр ийм марзан болсон юм уу? Монголын төрийн гадаад бодлого цаашид нэг цонхоор явах уу? Нэр дэвшигч Б.Хурц дипломат албан тушаалд очиж байгаагаа сайн бодох хэрэгтэй. Өмнө нь та хариулах боломжгүй, хариулахгүй байж болдог ажил, албан дээр байсан бол одоо хариулахаас өөр аргагүй болсон шүү. Дипломатчийн хувьд хариулт өгөх шаардлагатай.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Т.ТЭГШЖАРГАЛ:

-АНУ, Франц, Япон зэрэг орнууд Монгол Улсын гуравдагч хөрш хэвээр байх, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримталж байгаа.

-Нэр дэвшигч үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. Нэр дэвшигчийг  сонгох бүх шат, дамжлагыг дамжин оруулж ирсэн. Өөр нэр дэвшигч өрсөлдсөн эсэх талаар мэдээлэл надад ирээгүй байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49714
3 эможи
keyboard_arrow_up