COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: 2018 оны ТӨСӨВ батлагдлаа

2017 оны 11 сарын 14

Arslan.mn

УИХ-ын төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу УИХ өнөөдөр 2018 оны төсвийн төслийг баталлаа.

Ирэх оны төсвийн орлого 7.2 их наяд, зарлага 9.6 их наяд байх юм.  7.2 их наядын орлогын 6.2 их наяд нь татвараар, үлдсэн нэг их наяд нь татварын бус орлогоор төвлөрнө гэж тооцжээ.

Татварын бус орлого гэдэгт өмч хувьчлал багагүй хувь эзэлж байгаа юм. Тухайлбал, Төрийн банкийг хувьчилж 100 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ.

Arslan.mn

6.2 их наядын зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдэж байгаа хоёр их наяд нь урсгал зардал зарцуулагдах юм.

Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49592
0 эможи
keyboard_arrow_up