Arslan.mn

УИХ ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр өнгөрсөн баасан гаригт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Тэгвэл өнөө өглөө Төсвийн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, ирэх оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.