Я.ЭРДЭНЭСАЙХАН: Эхний ээлжийн есөн хоршоонд ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгохоор болсон Я.ЭРДЭНЭСАЙХАН: Эхний ээлжийн есөн хоршоонд ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгохоор болсон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.ЭРДЭНЭСАЙХАН: Эхний ээлжийн есөн хоршоонд ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгохоор болсон

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Зах зээл ба бэлчээрийн удирдлага, хөгжил" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран Хоршоодтой зээлийн гэрээ байгуулах, Хоршооны тухай хуулийг сурталчлан таниулах арга хэмжээг өнөөдөр /2021.09.08/ зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан Хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болж буй юм. Тодруулбал, есөн  хоршоо  Зээлийн гэрээнд гарын үсэг зурж байна.

Arslan.mn

Арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Төслийн зохицуулагч С.Занданбал болон бусад аж ахуйн нэгжүүд оролцож байна.

 ЖДҮ эрхлэгчдэд олгосон 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ үр дүнгээ өгсөн

Arslan.mn

Энэ үеэр Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан хоршоодод олгох хөнгөлөлттэй зээл таван жилийн хугацаатай. Эхний нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, жилийн 3 хувийн хүүтэй зээл байгаа. Олон улсын ХАА-н Хөгжлийн сан, Монол Улсын Засгийн газрын хооронд байгуулагдсан “Зах зээл, бэлчээрийн удирдлагын төсөл” хэрэгжиж байгаа.

“2019 оны Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 40 дүгээр тогтоолыг баталж Жижиг, дунд үйлдвэр, хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор  Сум хөгжүүлэх санг Хоршоог хөгжүүлэх сан болгон өөрчилж хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлээд байна. Энэ хүрээнд өнөөдөрхоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, хоршооны тухай хуулийг сурталчлан таниулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна.

Бид жил бүр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлдэгчдийн үйл ажиллагаанд хяналт хийх, тооцоо нийлэх ажлыг хийдэг. Энэ хүрээнд бүх аймгуудаар явж байна.

2020 онд олгосон зээл цар тахлын үед маш том тус болж буйг ЖДҮ-үүд хэлж байна. Цар тахлын үеийн хамгийн эмзэг салбар бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Тиймээс бид татвар төлөгчдөө, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ төрөөс тусгайлан бодлого авч дэмжиж байна. Энэ хүрээнд 10 их наядын эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах төлөвлөгөөг баталсан.  Үүнээс  3 их наядыг маш бага буюу 3 хувийг хүүтэйгээр аж ахуйн нэгжүүдэд олгож байна. 

Өнөөдрийн байдлаар 810 сая төгрөгийн зээлийг 11 хоршоонд олгохоор гэрээ байгуулсан байна.” гэлээ.

Arslan.mn

Тус арга хэмжээ 9-ний өдөр мөн үргэлжилнэ. Сонгинохайрхан дүүрэгт Загвар хоршоодтой танилцах үйл ажиллагаа болох юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630744
1 эможи

иргэн
2021-09-08 12:02
Зөв шүү. энэ газар овоо ажиллаад байгаа харагддаг юм
Я.ЭРДЭНЭСАЙХАН
keyboard_arrow_up